Өдөрт гурван удаа хооллох нь хортой

Хүмүүсийн олонхи нь өдөрт гурван удаа хооллох горим мөрддөг. Гэвч түүхч Эбигейл Кэрролл эл горимоос татгалзах нь зүйтэй гэдгийг тайлбарлажээ. Хоолны ийм дэглэм нь соёлын нөлөөгөөр бий болсон бол Америк тивийн уугуул иргэд үүнтэй харьцуулахад эрүүл хэв маягийн амьдралтай байсан гэнэ. Тухайлбал, уугуул иргэд зарим үед хоол идэлгүй нэг хэсэг хоосон явдаг байсныг Британийн “Дэйли мэйл” сонинд өгүүлсэн байна. Энэ нь хүн долоо хоногт хоёр удаа тухайн өдрийнхөө хоолны шимт чанарыг 500 калор хүртэл бууруулах нь ашигтай гэсэн онолыг баталж буй аж. Ингэснээр жингээ хасч, даралтаа бууруулах, урт наслах боломжтой гэнэ. Учир нь хагас жилдээ нэг удаа 2-3 өдөр өлсөх үед хүний био санамжид агуулагдсан амьд үлдэхийн төлөөх тэмцлийн горимыг идэвхжүүлдэг байна. Энэ үед бие махбод өөх, чихрийнхээ нөөцийг хэрэглэж, хуучин эд эсээ задалж эхэлснээр дархлааны тогтолцоог шинэ горимд ажиллуулж, өвчин эмгэгээс хамгаалдаг аж. Түүнчлэн өдөрт гурван удаа хооллох нь биед тустай гэж үзэх үндэслэлгүй гэнэ. Түүхчийн өгүүлснээр эрдэнэ шиш, жимсний шүүс үйлдвэрлэгчдийн зар, сурталчилгаанаас болж өглөөний цай уух нь хамгийн чухал хоолны нэг болсон ч өглөөний цай уусан эсэхээс үл хамааран өдрийн хугацаанд авах калорийн хэмжээ өөрчлөгддөггүйг түүхч тайлбарласан байна.

Б.Cаруул

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • иргэн (202.170.84.231)

    2017-02-16

    түүхч хоол судалдаг болоо юу.... хол очиж хуцаач үмхий америк минь....

  • (202.21.106.140)

    2017-02-16

    Баячууд л 3 иднэ биз мань мэт нь нэгийгээ чадан ядан залгуулж байна. Тэгвэл бид чинь урт наслах юм байна

  • зочин (183.81.171.135)

    2017-02-16

    хэдэн удаа хоол идэх нь хувь хүний асуудал. Бичих юм олдохгүй байгаа юм байх да

  • khuyag (202.179.20.89)

    2015-03-20

    t1teed bai.xodood xooson bol kislota ni xodoodoo tyleed sharx yysdeg

  • zochin (103.23.51.1)

    2015-03-19

    хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг маш үнэн үг.өдөрт 1 удаа хоол иднэ гэсэн үг тэгээд эрүүл байна.