Ирэх жил Япон ёкозүна төрөх үү...

 

Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Монгол бөхчүүдийн ноёрхол тогтоод 13 жил болжээ. Энэ хугацаанд дөрвөн ёкозүна цолтон төрж, зургаан бөх нийлээд 70 удаа эзэн хааны цом хүртсэн аж. Наран улсын сумо сонирхогчид өөрийн орны ёкозүна цолтон төрөхийг харуулдан суусаар багагүй хугацаа өнгөрсөн. Хамгийн сүүлд 1998 оны Нагоя башёд Ваканохана ёкозүна болсноос хойш 17 жил, 2003 онд зодог тайлсан Таканоханагаас хойш 12 жил дээд зиндааны зүүн, баруун жигүүрийг Монголын хүчтэн манлайлан барилдаж байна.

 

Япончуудын итгэл хүлээлгэж байсан озэки Кисэносато башё бүр ёкозүна цолны төлөө дайралт хийдэг ч тухай бүртээ азгүйтдэг. 2013 оны зургаан тэмцээнд араваас дээш даваатай башёг дуусгаж, сумогийн холбооноос нэг түрүүлбэл их аварга болгоно гэж амласан ч тэдний итгэлийг дааж чадаагүй.

 

 

2013 оны Нацү башёд залуу озэки 13 давж, 2 унасан. Гэтэл Хакухо тэр үед гоц тасархай байж, нэг ч уналгүй түрүүлэн Кисэносатод боломж олгоогүй. Харин сумогийн холбоо өөрийн орны бөхөд элэгтэй хандаж, дараагийн башёд 13 давах буюу түрүүлбэл ёкозүна цол олгох талаар бодно гэж байлаа. Наруто дэвжээний бөх энэ их итгэл, найдварыг биелүүлж чадалгүй Нагоя башёд 11 давж, 4 унасан.

 

Мөн сумогийн холбоо Какүрюүд нэг түрүүлэхэд нь ёкозүна цол олгосон нь цаанаа учиртай байж. 2006 оноос хойш дээд зиндаанд Япон бөх түрүүлээгүй. Тэдний өнөөдөр найдаж байгаа гол хүн нь Кисеносато. Түүнийг нэг түрүүлэхэд ёкозүна цол олгоход бэлэн байна. Мөн Котошёогикүг эзэн цом хүртвэл маргааш нь л их аварга болгох сонирхолтой байгаа нь илт болсон. Харин озэки нэртэй сэкиваке, комүсүби цолны хэмжээнд барилдаж буй Кисэносато, Котошёогикү нар дөнгөж л тавиас дээш хувийн амжилтаа үзүүлээд л цааш явж чадахгүйд хүрчээ.

 

 

 

 

Өдгөө 29 настай Кисэносато 2012 оны нэгдүгээр сарын тэмцээнд озэки болсноосоо хойш дөрвөн жилийн 24 башёгийн гуравт нь түрүүлэх хэмжээнд барилджээ. Харин 31 настай озэки Котошёогикү 2011 оны арваннэгдүгээр сарын башёгоос хойш ганцхан удаа 12 давсан аж.

 

Мэргэжлийн сумод бөхчүүдийн амжилт гаргаж, дээгүүр барилдах ид үе нь 10 орчим жил үргэлжилдэг. Харин Японы хоёр залуу озэки адилхан 12 жил мэргэжлийн сумод барилдаж байгаа ч 30 нас хүрч буй өнөө цагт ёкозүна цол хүртэж чадаагүй учир ирэх жил түрүүлнэ гэх найдваргүй болсон нь бүгдийн өмнө ил байна. 2015 онд Японы бөхчүүдээс хамгийн өндөр амжилт гаргаж магадгүй гэж үзэж байгаа бөх нь Эндо байсан. Тэрээр 1990 онд төрсөн 2013 кюүшюү буюу арваннэгдүгээр сарын башёд маэгаширагийн 15-аас барилдахдаа 10 давж, 5 унажээ. Харин дээд зиндаанд барилдаж буй бусад Япон бөхчүүд 1988-1982 оных байна.

 

Жюүрёо зиндааны хувьд 2014 оны нэгдүгээр сард 2-оос босч барилдсан Чиёод гол найдвар үлдсэн. 1991 онд төрсөн Чиёо 19 настайдаа мэргэжлийн сумод элсэж, жонокүчи, жонидан зиндаанд дөрөвхөн башё зарцуулжээ. Мөн сандамэ, макүшитад 12 тэмцээн барилдаж жюүрёод гарч ирсэн.

 

Харин сумогийн дээрээсээ хоёр дахь зиндаанд найман тэмцээн зарцуулж, дээд зиндаанд орж ирэхийн даваан дээр гэмтэл авсан нь олны урмыг хугалсан аж. Тэрээр тухайн кюүшюү башёгийн эхний зургаан өдөр гурав давж, гурав унаж долоо дахь өдрөөс барилдах боломжгүй болсон юм.

 

Хамгийн сүүлд 2006 оны нэгдүгээр сарын башёд озэки Точиязүма эзэн хааны цом хүртсэн нь Япон бөх түрүүлсэн сүүлийн тэмцээн аж. Бүтэн арван жил Монгол, Болгар, Эстоний бөх манлайлсан мэргэжлийн сумогийн дээд зиндаанд ирэх жил ч Япон ёкозүна төрөх эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдлээ.

 

Мэргэжлийн сумогийн 67 дахь ёкозүна, АНУ-ын Хавай арлаас гаралтай Мусашимару

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (5)

  • Mb (150.129.142.152)

    2015-10-27

    Mongolcom.mn saityn medee yagaad end garchihdag bainaa.

  • өөө (202.179.28.212)

    2015-10-26

    Манайхан одоо муусайн японуудыг зовоохоо болимоор юм даа. Монголчуудыг хэрэггүй орууллаа гэж харамсаж байгаа байх даа.

  • Ayoki (150.129.141.36)

    2015-10-26

    Japan avraga mudduu garahgui bhaa daraagiin mongol buhchuud sain bgaa shuudee

  • (202.179.11.226)

    2015-10-26

    хүн бүр монгол бөхчүүдийнхээ япон нэрийг мэдэхгүй шүүдээ иймд монгол нэрийг нь давхар дуудаж баймаар юм Эрхэм япон орчуулагч нараа

  • зочин (202.179.29.108)

    2015-10-26

    Япон бөх аварга болно гэдэг хэцүү дээ, одоо манай гурван их аварга байна. Тэднийг зодог тайлахаар Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, Ичиножёо Ичинноров гээд л дараагийн Монгол аваргууд гарч ирнэ. Тэгээд дахиад 10 жил Япон бөх аварга болох зам нь хаагдана гэсэн үг