Ү.Хүрэлбаатар, Д.Алтангэрэл нарыг нэрээ татахыг хүссэн үү

 

        Баянзүрх дүүргийн 50 дугаар тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч Ү.Хүрэлбаатар, Монголын консервативнамаас нэр дэвшигч Д.Алтангэрэл нарт нэрээ татах хүсэлт ирсэн тухай эх сурвалж хэллээ. Чухам хэнээс, ямар улстөрийн хүчнээс ирсэн санал вэ гэдгийг тодруулж чадсангүй. Яахав, сонгууль дөхөөд ирэхээр рейтэнг өндөр авч магадгүй нөхдийг санал хуваана гэсэндээ нэр нөлөө бүхий улстөрийн хүчин, нэр дэвшигчид ханддаг тал байдгийг үгүйсгэхгүй. Үүнээс харвал нийгмийн захиалга болж буй шинэ хүмүүсээс ихээхэн бэргэж байгааг энэхүү мэдээлэл харуулж байна. Тэгэхээр тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, АН-аас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор, МАХН-аас Ч.Өлзийсайхан нар нэрээ дэвшүүлээд байгаа. Эндээс харвалаль нэг намын нэр дэвшигч санал хуваах магадлалтай гэж үзсэн болов уу. Ү.Хүрэлбаатарын хувьд олны танил нэртэй яруу найрагч, сэтгүүлч хүн. Санал хуваах магадлал өндөртэйд тооцогдоно. Д.Алтангэрэлийн хувьд ч нас залуу, боловсрол мэдлэгээр хэний ч дор орохгүй нэгэн. Нөгөө талаар энэ удаагийн сонгуульд шинэ залуу, нэр цэвэр хүмүүсийг дэмжих магадлал өндөр байгаа учраас акулууд саналаа алдахаас айж байхыг үгүйсгэхгүй. Одоогийн байдлаар тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Энхбаяр рейтэнг өндөртэй байгаагаас харвал АН-аас нэр дэвшигч саналаа хуваагдахаас айсан байж болзошгүй юм.

 

А.Буурал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (202.9.40.44)

    2016-06-07

    Ж.Энхбаярын рейтинг тийм өндөр байж чадахгүй ээ. Эсрэгээрээ Болор сайн байгаа

  • 000 (202.179.24.169)

    2016-06-07

    ingeed neg heden yanchaantai bolnoo huu

  • 000 (202.179.24.169)

    2016-06-07

    ingeed neg heden yanchaantai bolnoo huu

  • ZOCHIN (202.131.244.116)

    2016-06-06

    V.HVRELBAATAR BOL SURCHIHSAN GAR SH DEE

  • zochin (202.131.244.116)

    2016-06-06

    hen heneesee aigaad bgaa yum be