Хотын дарга Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

 

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд “Хатуу хог хаягдлын төсөл”-ийн талаар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад ногоон хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Ногоон хотууд” хөтөлбөрийн талаар ярилцлаа.


Хатуу хог хаягдлын төслийн хувьд банкны зүгээс ТЭЗҮ-г хийж дууссаныг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко хэлсэн юм. Мөн “Ногоон хотууд” хөтөлбөрийн талаар танилцууллаа.  Тэрээр “Бид Монгол Улсын Байгаль орчны яамны төлөөлөлтэй энэ хөтөлбөрийн талаар ярилцсан. Одоогоор хөтөлбөр маань 10 хотод хэрэгжиж байна. Хөтөлбөрт Монгол Улсын хамруулах боломжтой эсэхийг бид ТУЗ-ийн түвшинд ярилцаад шийдвэрлэсэн.” гэлээ. Хотын дарга Улаанбаатар хотод шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг хэлээд “Ногоон хотууд” хөтөлбөрт багтах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
 

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)