“Бөртэ чоно”-ын эзнийг тодруулна

 

        Монголын спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа энэ сарын 23-нд “SS club”-т болно. Энэхүү ёслолын үеэр оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, шилдэг баг, спортын холбоо, олимпын зөвлөлийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн санал асуулгаар тодруулдаг уламжлалтай. Энэ жил Олимпын хорооны 60 жилийн ой тохиож буй. Тиймээс “Бөртэ чоно” ёслолын өмнө буюу энэ сарын 21-нд Монголын үндэсний олимпын хороо 60 жилийн ойн баярын их хурал хийх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)