Хайрын хурим “Чулуун дээл” урлана

 

        Сүүлийн хэдхэн жилийн дотор үндэсний дээл хувцасны загварт эрс шинэчлэлт хийгдэж Монголын урдаа барьдаг дизайнеруудын ур ухаан монгол үндэсний дээл хувцасаа хэрхэн шинэчилж өөрчлөхөд чиглэсэн гэхэд хилсдэхгүй.

 

Торгон дээр шигтгэсэн төрөл бүрийн чимэглэлүүд цаашлаад монгол зураачийн бүтээлийг торгон дээр хэвлэж дээл урласан гээд олон ажлууд хийгдсэн нь үндэсний хувцсыг зөвхөн ахмад настнууд өмсдөг гэдэг сэтгэлгээг өөрчилж, шинэ залуу үе өөрсдийн хэв маяг, сонирхолд нийцсэн дээл хувцсаар гангарахад дөхөм болсон.

 

Дээлний өөрчлөлт шинэчлэлт, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Хайрын хурим” салоноос бид энэ жилийн сар шинийн баярын дээлний загвар ямар байх талаар тодруулахад “Сар шинийн баяраар дээл ямар байх вэ гэдгээс гадна бусад чимэг зүүлтүүддээ манайхан их анхаардаг. Тиймээс бид яг одоогийн байдлаар дээл болон чимэг зүүлтийн хосолбор байж болохуйц бүтээлүүдийг урлаж байна. Өөрөөр хэлбэл дээлэн дээр төрөл бүрийн чулуун шигтгээнүүдийг гар аргаар шигтгэж “Хаш дээл” “ Усан болор дээл” Мана дээл” гэх мэтээр бүтээлүүдээ нэрлэж байна. Тун удахгүй олон нийтэд танилцуулна” гэлээ.

 

Харин Торго салоны хувьд энгийн бөгөөд биед эвтэйхэн дээлний богино, хэлхгэр загваруудаа сар шинийн баярт зориулан танилцуулж байна. Мichel&Amazonka брэндийн хувьд үслэг эдлэл болон торгоны хосолбор загваруудаа цөөн тоогоор гарган танилцуулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)