Эхчүүдийн одонгийн материалыг өнөөдөр авч дуусна

 

        Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн материалыг хүлээн авч байгаа. Одонгийн материалаа өгөх эхчүүд өөрийн харъяа хороондоо очиж дараахь материалыг бүрдүүлж өгнө. Одонгийн материал авах хугацаа өнөөдөр дуусч байгаа юм байна.

 

Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/

2. Алдарт эхийн I,II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет

3. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой бөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/

4. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.

5. Зургаа хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулаад энэ сарын 17-ныг хүртэл хорооныхоо нийгмийн ажилтанд бүрдүүлж өгнө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (1)

  • it24.mn (103.9.88.58)

    2017-02-17

    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!