“Элэг бүтэн гэр бүл” хандивын тоглолтод урьж байна

 

М.Эрдэнэбилэг нь 2013 оноос "thrombocytemia" буюу цусны ялтсан эсийн эмгэгээс үүдсэн элэгний хатуурал /цирроз/ өвчний улмаас яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон тул гэр бүл, найз нөхдийнх нь санаачлагаар "Элэг бүтэн гэр бүл” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн. 

 

М.Эрдэнэбилэг нь эхнэр Э.Солонготой 2013 онд анх танилцаж, гурван жилийн дараа охинтой болсон. Охин Э.Санна нь одоо 4 сартай. 

 

Хагалгааны зардалд нийт 85 сая төгрөг шаардлагатай бөгөөд олны хүч, тус дэмээр зардлын 50 хүрэх хувь нь цугларчээ. Хагалгааны үлдэгдэл зардлыг босгохоор эхнэр Э.Солонгын оюутан ангийн найзууд "Элэг бүтэн гэр бүл” нэртэй хандивынтоглолтыгсанаачлан 2017 оны 2 дугаар сарын 19-нд "Монгол Аса цирк”-т зохион байгуулахаар болсон байна. 

 

Тоглолтын билет 10.000, 12.000, 15.000 төгрөгийн үнэтэй бөгөөд "Hi-Fi” records болон Orange records-ийн салбаруудаар худалдаалагдаж байна. Элэг нэгт Монголчууд та бүхэн халуун сэтгэлээр гараа сунгаж нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн, аз жаргалтай амьдрах боломжийг хайрлаарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (2)

  • (59.153.112.63)

    2017-02-17

    ЗАР: УУЦ,ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ: ТАБҮХНИЙ БАЯРЫН ШИРЭЭНИЙ УУЦ БОЛОН ӨВЧҮҮГ МЭРГЭЖЛИЙН ТОГООЧ ЧАНАЖ ҮЙЛЧЭЛНЭ. ЖИЧ:УУЦЫГ ХҮЛЭЭН АВАХДАА ЛАЦ ЗҮҮЖ ,ЗОРИУЛАЛТЫН БАГЛАА БООДОЛД САВЛАН АВНА. "МЕТАТЕPSSFOOD "ХХК ҮНЭ:30000-50000₮ ХАРИЛЦАХ УТАС:94947709,999400989,96058886-РУУ ЗАЛГАЖ АСУУЖ БОЛНО ШҮҮ

  • (59.153.112.63)

    2017-02-17

    МЕССЖНЫ ТУСГАЙ ДУУГАР БАЙГАА ЮУ?