“Nokio 3310” гар утсыг дахин үйлдвэрлэнэ

 

        Дэлхийн зах зээлд хамгийн олон хувь борлуулсан, домогт “Nokio 3310” гар утсыг дахин үйлдвэрлэхээр болсон байна. Үйлдвэрлэлийн нууц мэдээлэл олж авдгаараа алдартай “Ventura Beat”-ийн сэтгүүлч Эван Блэссийн бичиж буйгаар компани энэ сарын сүүлчээр утасны үйлдвэрлэлийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн байна. Финландын “Nokia” компани “3310” гар утсыг 2000 оны есдүгээр сард буюу 17 жилийн өмнө зах зээлд танилцуулж байжээ. Бат бөх чанар, удаан хугацаанд барьдаг зай хураагуур зэргээрээ алдартай энэ гар утасны шинэчилсэн хувилбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 26-нд Испанийн Барселона хотод болох гар утас үйлдвэрлэгчдийн бага хурлын үеэр танилцуулах аж. Өнгөт дэлгэц, ухаалаг системгүй уг утасны дахин үйлдвэрлэж буй орчин үеийн хувилбарын дэлгэцийн өнгө, камер, янз бүрийн аппликейшн байгаа эсэх нь ажиглагчдын дунд томоохон сэдэв болоод байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар гар утасны шинэчилсэн загварыг 59 еврогоор борлуулах гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)