Хумсны будаг авахдаа юуг анхаарах ёстой вэ

 

Дөрвөн зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй шүү бүсгүй минь! 
 

1. Хаана худалдаалж байгааг анхаарах 

Гадаа ил талбайд худалдаалж байгаа хумсны будгийг авахгүй байх хэрэгтэй. Учир нь нар салхи, агаарын хэм гэх зэрэг хүчин зүйлээс шалтгаалж хумсны будгийн чанарт өөрчлөлт орсон байдаг. 


2. Аль улсын бүтээгдэхүүн болохыг нь анхаарах 

Зарим хумсны будган дээр Made in Korea гэдэг ч юм уу Made in Japan гэж бичэхгүйгээр international bar code буюу олон улсын барааны зураасан кодыг тавьсан байдаг тул энэ кодыг анхаарч аваарай. 
 

Мэдвэл зохих 15 улсын барааны код: 

АНУ, Канад- 000~139 
Франц- 300~379 
Болгар-380 
Герман-400~440 
Орос- 460 ~ 469 
Япон- 490~ 495 
Англи- 500~509 
Хятад- 690~ 695 
Израли-729 
 Аргентин- 779 
Итали -800~ 839 
Чех-859 
Солонгос-880 
Энэтхэг-890 
Вьетнам-893 
 

3. Хумсны будагны хугацааг анхаарах 

Хумсны будаг гэх зэрэг гоо сайхны бараа бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэсэн хугацааг тавьсан байдаг бөгөөд 2-3 жилийн хугацаатай байдаг. Хугацаа нь дууссан буюу хэтэрсэн хумсны будагны чанарт мэдээж өөрчлөлт орно. Ихэвчлэн европын орнууд өдөр-сар-он гэсэн дараалалтай байдаг бол азийн орнууд он-сар- өдөр гэсэн дараалалтай байдаг. 
 

4. Үнэрийг нь анхаарах 

Сонин сонсогдож магадгүй л дээ. Чанар муутай хумсны будагны үнэр их хурц байдаг. Үнэр нь сул байх тусмаа чанар нь сайн байдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин