Ардын жүжигчин А.Очирбат хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ

Монгол Улсын Ардын жүжигчин Аюурзанын Очирбат 89 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хүүхдийн театраас ажил хөдөлмөр, уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын зохиол "Тунгалаг тамир" киноны Итгэлт баяны дүрээр олонд алдаршиж Итгэлт баян хэмээгдсэн нэрт жүжигчин байлаа.

Тэрээр 1928 онд Төв аймгийн Бүрэн суманд төржээ.1950 оноос Улсын Хүүхэд Залуучуудын театрт жүжигчин. У.Шекспир "Ромео, Джульетта" жүжгийн Меркуцио, Ф.Шиллер "Дээрэмчид" жүжгийн Франц Мор, Д.Намдаг "Хярааны хонхорт" жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж, "Баавгай дуулах уу", "Тэмдэгтэй хүн", "Урилга", "Бэлэн дарга", "Хүү", "Бригадындарга", "Бор, Төмөр хоёр" зэрэг жүжгийн зохиол бичсэн байна.

Олны сэтгэлд хүрсэн гайхалтай дүрүүдээрээ 1971 онд Монгол Улсын гавьяат жүжигчин,  1988 онд Ардын жүжигчин хэмээх алдрыг хүртжээ.

Түүний гайхалтай дүрүүд та бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Хавсаа (202.179.31.1)

    2017-03-06

    Сайхан нас. Бурханы оронд очоорой. Ум маани бад ни хум.

  • (66.181.187.224)

    2017-03-06

    um maani bad mi hum

  • (183.202.232.122)

    2017-03-05

    saihan ondor nasaljee. burhanii orond ochooroi.

  • zochin (98.226.83.151)

    2017-03-04

    altan ueiin gaikhaltai jujigchin mon yum.tungalag tamir kinog ene hunguigeer tusuulukh arggagui yum.tengert orshikh boltugai.

  • (66.181.180.13)

    2017-03-04

    Сая Ардын жүжигчин цол авсан Ухнаагийн дэргэд жинхэнэ Ардын жүжигчин хүн дээ. Ум сайн оршиг