Сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудал хэлэлцэв

 

        Сонгуулийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой зарим тогтоол, журамд  нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуульд ашиглах баримт бичгийн  зарим маягт, загвар батлах зэрэг  асуудлыг  Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

 

Тухайлбал, гадаадад байгаа иргэдийн бүртгэлийн маягт, нэр дэвшигчийн зөвшөөрлийн маягт, сонгуульд нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлгийн маягт, сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичиг хүлээлцсэн тухай маягт болон санал авах байрт ажиллах ажиглагчийн анкетийн загварыг  батлав.

 

Түүнээс гадна  Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх,, ажиглагчийн үнэмлэх, гадаадын ажиглагчийн үнэмлэх, хэвлэл, мэдээллийн ажилтны үнэмлэх зэрэг үнэмлэх, таних тэмдгийн загварыг тус тус баталлаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин