Малчны хотонд хагалгаа хийж, эх үрийн амийг аварчээ

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг энэ сарын 7-нд Бөмбөгөр сумын нутаг Хотын булан хэмээх газарт хаваржиж буй малчин Б-гийнд дуудлагаар очиж малчны хотонд хүндэрсэн жирэмсэн эхэд яаралтай хагалгааг амжилттай хийж, эх, нярайн амь насыг аварчээ.

Малчин Б-гийн эхнэр, 23 настай Б.С жирэмсний үеийн манас таталтын улмаас хүндэрч унаахгүй болж, улмаар эх, ургийн амь нас дээсэн дөрөөн дээр болсон байжээ.

Бөмбөгөр сумын эмнэлгийн эмч, эх баригч, сувилагч, лобарант, жолооч нар тус айлд очиж анхны тусламжийн үйлчилгээг үзүүлээд байхад нь Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг очсон байна.

Өвчтөний толгой гэнэт өвдөж, улмаар бөөлжиж эхэлсэн тул өглөөний 9 цагийн үед сумын эмнэлэгт дуудлага өгчээ. Сумын эмнэлгийн хамт олон яаралтай арга хэмжээ авч II шатлалын эмнэлэгт ханджээ. Энэ дагуу нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг зөвлөлдөөд яаралтай мэс засал хийхээр шийдвэрлэсэн байна. Ингээд хагалгааг хийж гуравдугаар сарын 7-ны өдрийн 17 цаг 32 минутад 1800 грамм охиныг эсэн мэнд төрүүлж, эх ургийн амийг аварчээ. Улмаар сэхээн амьдруулалт хийж, эх, нярайн биеийн байдлыг тогтворжуулаад Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ. Эх 33-34 долоо хоногтой жирэмсэн байсан аж. Одоо эх, нярайн биеийн байдал сайжирч аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.

Эхийг тус сумын эмнэлгийн машинаар тээвэрлэсэн бол нярайн тээлт дутуу, биеийн байдал тогтворгүй байсан тул зайлшгүй хүчилтөрөгчийн апарат залгах шаардлагатай байжээ. Тиймээс эмнэлгийн машины дээр мотор бэхлэх  замаар апаратыг ажиллуулж, нярайг эмнэлэгт хүргэжээ.

Хэрэв яаралтай арга хэмжээ авч, хагалгаа хийгээгүй бол жирэмсний үеийн манас таталт өгөхөд давхар цус харвах, цаашлаад эх, ургийн амь нас эрсдэх аюултай байдаг байна.

Энэхүү баатарлаг буянтай үйлсийг хийсэн хагалгааны багт аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Г.Хоролсүрэн, их эмч Б.Мөнхжаргал, Эримт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмч П.Алтанзаяа, мэдрэлийн их эмч М.Эрдэнэчимэг, хагалгааны сувилагч Ж.Байгальмаа, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн сувилагч С.Жавхлан, жолооч Баярбаатар нар ажиллажээ.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • Шинжлэх ухааны ач тус гэдэг энэ.Ламдсан бол дуусна (202.170.68.38)

    2017-03-20

    Шинжлэх ухааны ач тус гэдэг энэ.Ламдсан бол дуусна

  • Emch (66.181.183.152)

    2017-03-19

    Ene hed maani udirdamj standartaa zurchuul yawahiin hun ni hunderwel awralgui .,.?

  • zochin (150.129.141.70)

    2017-03-19

    Үнэхээр мундаг юмаа.Хөдөө ийм чадартай эмч сувилагч байгаад нь баярлаж байна.Бахархаж байна.Та бүхэнд ажлын амжилт хүсье.

  • zochin (202.179.23.135)

    2017-03-19

    iim l humuusiig tsag tuhaid ni uramshuulj baival zugeersen..

  • (89.99.246.24)

    2017-03-19

    OKE

  • ZOCHIN (202.131.243.186)

    2017-03-19

    WOOW.MANAI EMCH NAR MUNDAG SHUU

  • Нар (202.21.124.133)

    2017-03-19

    Ямар мундаг юм бэ дандаа бүсгүйчүүд бна хэлэх үг алгаа бүгдэд нь амжилт хүсье

  • bb (202.179.8.210)

    2017-03-19

    Uvchtunii xajuud zurgaa avxuulaal. Selfidexgyi

  • (103.26.194.132)

    2017-03-19

    wow gaihaltai

  • (202.9.43.217)

    2017-03-19

    Шинжлэх ухааны ач тус гэдэг энэ.Ламдсан бол дуусна.