Ерөнхийлөгчийн хүү АН-ын дотоод сонгуульд өрсөлдөж байна

Нийслэлийн АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж аваад байгаа билээ. Ийнхүү АН-ын нийслэлийн намын хорооны 45 тойрогт нийт 189 хүн өрсөлдөх аж. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ АН-ын дотоод сонгуульд өрсөлдөж байна. Нийслэлийн АН-аас Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэг дэх 7 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа бол АН-ын лидерүүдээс аавынхаа халааг авч, улстөрд хөл тавьсан бас нэг залуу боловсон хүчин нь намын дарга С.Эрдэнийн хүү Ганболд ч 26 дугаар тойрогт нэр дэвшиж байна.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (73.110.176.151)

    2017-03-21

    Zarlig gargaad huugee eronhiilegch bolgochih Elbegdorj eronhiilegchee