Алтан асуултын шагналын сан 760,000 төгрөгт хүрлээ

 

Цорын ганц асуултанд хариулаад 760,000 төгрөг хожих боломжийг бүү алд.

 

Найз нөхөдтэйгээ хамт нэгэн оройг мэдлэг чадвараа сорьж, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Тийм бол таньд дуулгах сонирхолтой мэдээ байна.“Кроне Браухаус” ресторан нь  Олон улсад асуулт хариултын тэмцээн зохион байгуулж байсан 10 гаруй жилийн туршлагатай Англи улсын иргэн ноён Хэннисситэй хамтран Улаанбаатар хотноо асуулт хариултын тэмцээний үдэшийг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2017.04.20-ны өдөр 13 дахь дугаараа оролцогчиддоо хүргэх гэж байна.

 

 

       Уг арга хэмжээ нь Пүрэв гараг бүрийн 20:00 цагаас зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээн нийт 4 үеэс, үе бүр 10 асуултаас бүрдэнэ. Тааварт 6 хүртэлх хүмүүс нэг баг болж оролцох ба оролцогч бүр 3000 төгрөг төлж тэмцээнд орно. Харин ялсан баг нийт оролцогчидын төлж бүрдүүлсэн шагналын санг 100% хожно.

 

Алтан асуултын хувьд багаар бус хувь хүн тус бүр оролцох боломжтой. Зөвхөн нэг асуулт асуух тул та өөрийн хариултыг 1 минутын дотор өгнө. Зөв хариулсан ялагч нийт алтан асуултын шагналын санд цугларсан мөнгийг хожих ба хэрэв ялагч тодроогүй бол шагналын сан дараа долоо хоногт шилжинэ.

 

(Тэмцээний явцаас)

 

Асуултуудыг ноён Хэннисси өөрөө бэлдэж тэмцээний өмнө хөтлөгчид өгснөөр оролцогчидод хүрдэг болохоор тэмцээнд ямар нэгэн хууран мэхлэх асуудал гарахгүй. Тиймдээ ч өнгөрсөн 12 удаагийн тэмцээний оролцогч багууд сэтгэл хангалуун байсан.

 

(Тэмцээний үеэр гар утас, электрон төхөөрөмж ашиглахыг хориглоно)

 

    Дашрамд дурдахад “Кроне Браухаус” ресторан нь дотроо шар айраг исгэлтийн цехтэй бөгөөд Герман технологиор Баварын жинхэнэ шар айргыг исгэн зөвхөн зорин ирсэн үйлчлүүлэгчиддээ хүргэдэг байна.

 

(2017.01.26-ны Анхны тэмцээний ялагч “UJ” баг)

 

(2017.04.13-ны арван хоёр дахь дугаарын ялагч “Оффшорчид” баг )

 

 

(Тэмцээний дундуур зочидын нэрийн хуудасаар азтан тодруулдаг тул нэрийн хуудасаа авчирахаа мартуузай)

 

Энэ тэмцээн нь цаашид тасралтгүй зохион байгуулагдах тул та бүхэн өөрсдийн багаа бүрдүүлэн ирж Пүрэв гарагийн оройг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

 

Ширээний тоо хязгаартай тул захиалгаа баталгаажуулна уу

80012232, 80102232

Facebook: Krone Brauhaus

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)