Алдарт “The Fin” хамтлаг Монголд ирнэ

 

        “Playtime 2017” амьд хөгжмийн наадам ирэх долоодугаар сарын 7-9-нд Монгол шилтгээнд болно. Наадмыг зохион байгуулагчид өчигдөр нэг нууц задаллаа. Тус наадамд Японы Кобэ хотоос гаралтай, инди рок, синти-поп урсгалаар тоглодог алдарт “The Fin” хамтлагийнхан хүрэлцэн ирэхээр болжээ. Азийн хамгийн алдартай инди рок хамтлагийн нэг “The Fin” хамтлаг нь 2010 онд Юто Үчино, Рёсүкэ Одагаки, Такаяши Тагүчи, Каору Наказава нарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан юм. Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг, дуучдыг танилцуулахаар 16 дахь жилдээ зохион байгуулж буй наадамд ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлаг, дуучид оролцож байсан билээ.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)