Цэцэрлэгийн хашаанд нярай хүүхдээ хаяжээ

 

Энэ сарын 18-ны өдөр буюу өчигдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооноос нярай хүүхэд олджээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 161 дүгээр цэцэрлэгийн хашаанд бараан хувцастай эмэгтэй 3.2 кг жинтэй өлгийтэй хүүхэд орхиж явсан байна.

Эх сурвалжуудын хэлж буйгаар тус хүүхэд долоо хоногтой эмэгтэй хүүхэд аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин