Гэрлэхэд хамгийн тохиромжтой нас…

Эмэгтэй хүн бүр шигтгээ нь гялталзсан бөгжөө ядам хуруундаа зүүн хуримын даашинзаа өмсөн цагаан морьтой ханхүүтэйгээ гэрлэхийг мөрөөддөг. Тийм сайхан мөрөөдлөө хойшлуулах хэрэг байна уу?

Үнэхээр таны амьдрал төлөвлөсөн ёсоор бүтэж, асуудалгүй үргэлжилсээр л байхад заавал гэрлэлтээ хойшлуулах албагүй шүү дээ. Хайртай залуутайгаа учиран түүнийхээ хайрыг зүрхээрээ мэдэрнэ гэдэг сайхаан. Гэхдээ ямар ч гэрлэлтэд эерэг, сөрөг төл байдаг.Энэ талаар бүгдээрээ ярилцъя.

18 нас:

Эерэг тал

Энэ насанд эхнэр нөхөр болох асуудал тун амарханаар шийдэгддэг. Тийм болохоороо ч тэр үү бусад насны гэрлэлтийг бодвол жаргалтай мөчүүд олон. Амьдрал сонирхолтой шүү  дээ. Өсвөр насныханд адал явдал нэлээд учирна. Тэр бүхнийг хамтдаа туулвал жинхэнэ хосууд болдог.

Сөрөг тал

Ихэнхи хүмүүсийн  салсан эхнэр нөхөрүүд 18 орчим насандаа гэрлэсэн хүмүүс байдаг.

Хүүхэд:

Бид “Цэнхэр, Ягаан” хүмүүсийг эс тооцсон бөгөөд эдгээр хүмүүсийн хамгийн чухал басхүү өрөвдөлтэй асуудлуудын нэг нь хүүхэд юм. Мэдээж энгийн эр эм хосууд үүгээрээ хамгийн аз жаргалтай нэг л мэдэхэд хүүхэдтэй болно, хүүхэд тань өсч торнино. Харин тэр үед та бүхэн залуугаараа л байх болно.

25 нас:

Эерэг тал

Хэрвээ Техас мужийн эрдэмтдийн судалснаар хоёр хүн бие биедээ итгэнэ гэвэл хамгийн бат бөх гэрлэлт нь 23-27 насанд байдаг. Бидэнд ч мөн адил тэдний үг ортой мэт санагдаж байгаа. Энэ насанд бүх зүйлд хүлээцтэй ханддаг бөгөөд тэр бүрчлэн салалт байдаггүй юм байна.

Сөрөг тал

Харин хараахан “зугаалж” амжаагүй хосуудад 25 нас гэдэг нь арай л залуу нас юм. Мэдээж нэг нь гэр бүлийнхээ сайн сайхны төлөө үргэлжид санаа зовж байхад, нөгөө нь шөнийн амьдрал шоу клубын талаар бодоод байхад яаж гэр бүл болох вэ дээ?

Хүүхэд:

Хүүхдээс хамгийн жаргалтай мэдрэмж бол түүний ээж нь түүний хажууд үргэлж үсэрч дэвхцэж хөгжилдөж яг л түүний төрсөн эгч нь юм шиг байвал хүүхэд хамгийн аз жаргалтай байдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин