Д.Оюунхорол: Үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулсны үр дүнд түймрийн эрч буурч байна

 

        БОАЖ-ын сайд Д.Оюунхорол түймрийн голомт болох Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сайхан мэдээ: Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрийн Баянгол амралтын дээд талд 3 пуужин харваж 1 цаг бороо орлоо. Мөн Зүүнхараагийн өмнөдөд пуужин харваж түймрийн голомтод 2 цаг орчим бороо орлоо. Түймрийн эрчим буурч байна” хэмээжээ. Ямартай ч БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг хайж сандарч байсан иргэдэд тэрбээр ийнхүү хариу өглөө. Гэхдээ тэрбээр түймрийн голомт дээр ажиллаж байгаагаа сүр дуулиан болгож зарлахыг хүсээгүй бололтой юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.229.120.149)

    2017-07-17

    Түймэр монголд гай тарьж байхад байгаль орчоны сайд явалгүй яам вэ.Сайхан мэдээ дуулгасанд танд их баярлалаа

  • энхманлай (203.91.112.30)

    2017-07-17

    ямар сайхан мэдээд вэ.Энэ удаа дахиад монголын ард түмний эх оронч сэтгэлыг харуулсан байна.