Хүний эрхийн комиссын дарга, гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

 

        Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж, комиссын гишүүдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

Уулзалтын үеэр Хүний эрхийн комиссын үйл ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. Мөн тус комиссын хувьд төсөв, орон тоо зэрэг тулгамдсан асуудал байдаг талаар Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж дурдаж байв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)