“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нэг өдрийн цалингаа хандивлалаа

 

        Өнөөдөр "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олон буюу нийт 365 ажиллагсад эх орноо гал түймрээс аврах үйлсэд зориулж нэг өдрийн цалингаа хандивлалаа. Энэхүү хандивыг тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-очир гардуулан өгсөн юм. Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай байдалд хүрээд байгаа энэ үед "ГАЛ ТҮЙМРЭЭСЭХ ОРНОО АВРАХ ХАМГААЛАХ АЯН”-д нэгдэхийг уриалж байна.

 

Энэхүү мөнгөн хандиваас гадна "Улаанбаатар дулааны сүлжээ” залуучуудын холбоо нь түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын албан хаагчиддаа ус, хүнсний бүтээгдэхүүнийг хүргэж өгөх зэргээр сэтгэлийн дэмжлэгийг үзүүлсээр байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин