Ажил хайгчдад зориулсан 6 зөвлөгөө

 

Өнөөдөр ажилд орохын тулд зөвхөн сайн мэргэжилтэн байх хангалтгүй, тийм хүн бол хангалттай их байгаа.
Тэгэхээр бусдаас юугаараа давуу байх вэ? Юуны түрүүн ажил олгогчийн анхаарлыг татах нь чухал.

Жишээ нь Кристиан Ван Фриден ажилд орохын тулд сурталчилгааны агентлагийн зарлалын самбарт “Линтасын дагалдан болохыг хүсч байна” гэсэн зарлал хадсаны ачаар тэнд ажилд оржээ.
Та ч мөн бод, сэтгэ, оролд!

Ажил хайгчдад зориулсан 6 зөвлөгөө

1. Ажиллахыг хүсч буй фирмийнхээ эрэлт хэрэгцээнд зориулж, өөрийгөө ашигтайгаар “зарах” талаар бод, сэтгэ!

2. Таны намтар хүснэгт шиг байх ёсгүй. Өөрийнхөө тухай сонирхолтой, хөгжилтэй өгүүллэг маягийн юм бичвэл илүү сайхан сэтгэгдэл төрүүлнэ, гэхдээ нэг хуудаснаас илүүгүй байх хэрэгтэй.

3. Биеэ дайчил, өөрийгөө үзүүл! Ажилд шууд хамаатай бус чадвар, мэдлэгээ ашигла!

4. Хэдэн төгрөгийн цалин авахыг хүсч байна гэж асуувал сарын цалин биш харин авахыг хүссэн жилийн орлогыг тэднээс тэд хүртэл гэж хэлээрэй.

5. Гурван долоо хоногийн дараа утасдаж, өөрийнхөө тухай сануулаарай, түүнээс эрт хэрэггүй.

6. Татгалзсан хариу авсан бол аятайхан хариу захиа бичээрэй. Дараа нь таныг ажилд авч юу магад.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)