Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

 


Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 06.03-19.47
Барилдлага: Хотол чуулган 
Шүтэн барилдлага: Сансар 
Суудал: Хий
Аргын тооллын 8 сарын 24, Бархасвадь гараг. Билгийн тооллын 3, Харцага одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин