Ганцхан мөчид ч сэтгэлд мөнхрөх сайхан хайр байдаг юм шүү

Нэгхэн мөчид ч сэтгэлд мөнхрөх сайхан хайр байдаг юм шүү

 

2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Ши Жиньпин дарга Өвөр Монгол оронд айлчилж, Шилийнхотын Булган сумын Баяннуур гацааны 80 насны босго давсан малчин Мажиг настныд хүрч амьдрал байдалтай нь танилцсан юм.

 


- 80 гаруй улс гүрний том удирдлагатай учирлаа. Тийм эрхэм хүнтэй учирна гэдэг сайхан тавилан байхгүй юу гэж Мажиг настан уулзсан бүхэндээ ярьж байдаг. Тэрээр Дарга Ши Жиньпиний Өвөр Монголын хөгжил, иргэдийн амьдрал, хил хязгаарын орон бүсийн иргэдийн амьдралын амар амгалан байдлыг халамжилж байгаа байдалд нь баярлаад барахгүй буйгаа хэлж байлаа.
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяр тохиож байгаа сайхан цагаар сэтгүүлчдийн баг Шилийнхотод очиж Мажиг настантай ярилцан, түүний амьдралын тухай, дарга Ши Жиньпинтэй уулзаж ярилцсан мартагдашгүй дурдатгалыг нь тэмдэглэн хүргэж байна.

 

 

Дотоод сэтгэлийн гүн дэх баясал, мөрөөдөл ойсон нь хүний нүдэнд ил харагдахгүй боловч зүрх сэтгэл, амьсгал дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёсон бий. Улс гэдэг нь юу гэдгийг мэддэггүй байсан хүнийг улсын тэргүүлэгчтэй уулзсан тухай нь яриулахад Мажиг гуайн нүд сэргэж, харцандаа инээмсэглэл тодруулж байлаа.
- Цаг төрийн хувирлыг биеэрээ туулж, хэдэн төрийг элээсэн хүн шүү, би чинь. Хуучин нийгэмд баяд ноёдын барааг нь олж харахгүй. Амьдрал ахуйтай танилцана гэж ирдэг ч үгүй. Авга Да Ван гэж байдаг гэж сонссон. Ерээс олж харж байгаа ч үгүй. Одоо айх дайсангүй болсныг хэлнэ үү, идэх, уух, өмсөж зүүхээр дутахгүй, юу хүссэн бүхэн ирнэ. Нам төрийн хамгийн дээд удирдлагаас дараалан ард иргэдийн амьдрал ахуйтай танилцах болсон сайхан цаг даа гэж хэлээд Мажиг настан халуун цай оочингоо хүүхэд шиг баясах нь “хөөрхөн”.

 

 

- Улсын тэргүүлэгч 2014 оны 01 сарын хорьны үеэр манай хөдөө гэрт ирсэн. Ирэхээс нь өмнө манай сумын арваад айлыг сонгоод, сүүлд нь манайд ирүүлэхээр тогтсон байна лээ. Шилийнхотоос ойрхон, зам харилцаа дөхөм болохоор манайхыг сонгосон бололтой. Ямар том удирдлага нь ирэх гэж байгааг ч мэдэхгүй байсан. Харин машинаасаа буугаад ирмэгц нь би таньсан. Төрийн их удирдлага гэж харагдахгүй. Эгэл даруухан хүн л ирсэн дээ, хөөрхий. Нам төрийн том удирдлага байтлаа тийм л халуун дотно байхаар нь би ч сандарч тэвдэхээ болиод баярлахдаа танилтайгаа ярилцаж байгаа юм шиг санагдсан. Ам бүл хэдүүл, мал хөрөнгө, нутаг бэлчээр хэдий байна? гэж халуун дотно асуугаад байсан. Би ч амжихын хэрээр хариулж, бас өөрийнхөө бодол саналаа ярьсан.
- Малчин ард тал нутагт тархай бутархай амьдарч байгаа болохоор цахилгаан, зам харилцаа дөхөмгүй байна гэхэд “Та сайхан ярьлаа. Сэтгэл амар сууж байгаарай, танай ярьсан зүйлийг алхам алхмаар биелүүлж өгнө” гэж ярьж байсан. Үнэхээр ч биелүүлсэн шүү. Энэ гурван жилд манай энд тог цахилгаангүй айл байхгүй болсон. Тэргүүлэгчийг ирснээс хойш бүх хошуунд зам, цахилгаан нэвтэрсэн гэж Мажиг настан ярьж гарлаа.

 

 

Мажиг настан дарга Ши Жиньпинтэй уулзсан тухайгаа догдлон ярьж, цайны ширээн дээрээ тавиастай  Ши Жиньпин даргатай хамт авахуулсан зургаа шохоорхон хараад ханцуйгаараа зүлгэн, амин хайртай эрдэнээ алдахаас болгоомжилж байгаа юм шиг мойног бор хуруугаараа оролдож, байсан байранд нь нямбай гэгч нь буцааж тавьсан юм.
 Настны сэтгэлд дарга Ши Жиньпин энгийн ард шиг л санагддаг. Амьдралын хувиралт хөгжилт, аз жаргалынхаа тухай ярилцаад баймаар бодогддог болохоор телевиз, радио харан цаг төрийн мэдээллийг алдалгүй үзэж сонсдог болж, дарга Ши Жиньпин хаагуур юу хийгээд завгүй ажиллаж байна гэж анхааран, мэдээ мэдээлэл харах бүрт түүнийг дурсан санаж, өр зүрх нь догдлон ханандаа өлгөсөн хамт авахуулсан зургаа өдрийн хэдэн удаа зүлгэн арчдаг нь түүний өдөр бүрийн гол ажил болжээ .
- Нэгхэн мөчид ч гэсэн сэтгэлд мөнхрөх сайхан хайр байдаг юм шүү гэсэн Мажиг настны үг бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн юм.

 

 

Наян нас гараад улс гүрний том удирдлагатай учирлаа. Ийм наслаад тийм эрхэм хүнтэй учирна гэдэг сайхан тавилан байхгүй юу гэж бодох бүр баясан жаргаж, цэнхэр хөх тэрлэг оёулан, шаргал дурдан бүс, малгай, гуталтай дарга Ши Жиньпинд бэлэг бэлтгэн Өвөр Монголын Одон телевизээр дамжуулсан гэдэг. “Цэнхэр хөх өнгөөр нутгийнхаа тэнгэр цэлмэг байхыг бэлгэдэж, Шилийнголын малчин ард, бүх Өвөр Монголчууд зол жаргалтай өрнөн хөгжиж байна, дарга минь сэтгэл амар байгаарай!” гэсэн санаагаа илтгэх гэсэн юм гэнэ.
 Ярилцлага өндөрлөхөд тэрээр мөн л:
- Дарга Ши Жиньпин минь сэтгэл амар байгаарай, Шилийнголын малчид таныг хэзээд мөрөөдөн санагалзаж байна. Бид их зол жаргалтай байна гэж дамжуулаад өгөөрэй гэж бидэнд найдаж байлаа .
- Зуны урь орчихлоо. Зусландаа явж, цэнхэр тэнгэрийнхээ дор цэвэр агаараа амьсгалан дарга Ши Жиньпинтэй учирсан тэр нэгэн мөчөө дурсан санагалзаж, өтөл насны жаргалаа эдэлнэ дээ гэж Мажиг настан догдлон ярьж байлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин