Биед хуримтлагдсан хийг хөөх энгийн арга

Арвидсан хийг тухай бүр нь дарж байх нь онош мэдэгдэхгүй өвчин тусах, ядрах, сульдахаас урьдчилан сэргийлдэг гол арга юм. Тиймээс биеийн хийг дарах дараах аргуудтай танилцаарай.

Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах
- Хөх аргал, хомоолын утаа
- Ясны хиншүү
- Толгой, шийрний хярвас
- Шар эсгийний хярвас
- Хуушуур, буузны үнэр
- Цууны үнэр
- Сонгино, гааны үнэр
- Сармисны үнэр

Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах
- Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)
- Халуун яс
- Жигнэсэн мах
- Хуушуур
- Шар тос
- Чөмөгний тос
- Ургамлын үрийн тос
- Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос

Өвөрмөц хоол идэх аргаар дарах
- Ясны шөлөнд хийсэн бантан
- Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)
- Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)
- Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)
150гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3гр шар тос, 5гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх.
- Арвидсан хийг цагаанаар дарах
15гр замбайн гурилыг 5гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.
- Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.
- Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух.
- 50гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух.
- Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.
- Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух.
- Хонины махтай гурилтай шөл
- Адууны мөлжсөн ясны шөл
- Халгайн зутан
Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.
Хий босох цагууд:
– Өглөө: 7.40-11.40
– Орой: 17.40-19.40

Хийн цэгүүд:
– Бай Ху (толгойн чанх орой дээр байдаг цэг)
– 2 чихний арын төвгөр
– 2 чихний нүх
– 2 чамархай
– Хүн хонхор
– Ооч
– Эгэмний сэтэрхий
– Эгэмний төвгөр
– Хүйс
– Умдаг ясны дээд тал
– 2 бөөр тушаа (араас)
– Олон уулзах
– Сан-Инь Жо (Өвдөгний гадна, доод талд байдаг цэг)
– 2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг
– Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)
– Хэ-Гү (эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг)

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (2)

  • zochin (223.39.189.115)

    2017-11-21

    face gaas l ezend ni ch helehgui huulaad tavichih yum

  • dabka (66.181.176.29)

    2017-11-15

    baurlalaa