Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө сэрүүсч 7-12 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө  20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө  зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Архангайн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч  шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

 

         2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 25-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

 
21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх  нутгаар, 23-нд баруун болон төвийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21,24-нд ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч  шороон шуурга шуурна. 21-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст  хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)