Өнөөдөр болох зарим үйл явдлууд

 

08:30 цагаас “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татах зорилготой зөвлөлдөх уулзалтыг  ГХЯ-ны хурлын “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна.

 

09:00 цагаас ЭМЯ-ны хурлын танхимд “Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн болно. 

 

09:00 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвийн урлаг зааланд "Хүчирхийллийн эсрэг хамтдаа" Сүхбаатар дүүргийн зөвлөгөөн болно.

 

11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт Үндэсний сургалт, семинарыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

 

12:30 цагаас “Мастер групп” ХХК-ийн зүгээс нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг үлгэр жишээ сайн бизнесийн байгууллагуудыг тодруулж, тэдний үүрэг оролцоог олон нийтэд таниулан сурталчилж, урамшуулах, улмаар бусад бизнес эрхлэгчдэд сайн бизнес эрхлэхийг уриалах зорилготой “Сайхан Хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аянг санаачлан зохион байгуулж байна. Энэ талаарх хэвлэлийн бага хурал Монгол Ньюс-д болно.

 

Хүүхэд ба утаа” төслийн нээлт 80 дугаар цэцэрлэгийн урлагийн танхимд болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)