Хүнсний ногооны үнэ буурчээ

 

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн статистикийн газраас хийсэн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгаагаар үхрийн махны үнэ 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр буурсан бол хонины цул махны үнэ тогтвортой байжээ. Тодруулбал, есдүгээр сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6365 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7300 төгрөгийн үнэтэй, үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр буурчээ. 

Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байжээ.

Гурилын үнийн хувьд нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1220 төгрөгийн үнэтэй байна.“Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Макс” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1220 төгрөгөөр худалдаалж байжээ.

Харин төмс, хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.2 хувиар буюу 15 төгрөг, хятад сонгино 1.8 хувиар буюу 25 төгрөгөөр тус тус буурчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)