Лэди Гагагийн баримтат киноны нээлт болно

 

Хөгжмийн ертөнцийн нэгэн өвөрмөц өнгө төрхийг илтгэдэг дуучин Лэди Гагагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Lady Gaga: Five foot two” баримтат кино энэ сарын 22-ны өдөр 190 оронд нэг зэрэг дэлгэцнээ гарахаар болжээ. Тус киног “Нетфликс” компани бүтээсэн байна. Дуучин бүсгүй энэ талаараа өөрийн сошиал хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчиддээ мэдээлжээ. Эдүгээ дуучны шинэ уран бүтээлийн постер зураг нийтэд хүрээд буй. Кинонд дуучны цомгийн нээлт, Супер боулын тоглолт, дуучны дотоод сэтгэлийн зөрчил, эрүүл мэнд, хайр дурлал гээд бүтэн нэг жилийн амьдралыг нь дүрслэн харуулах аж. Тэрбээр энэ тухайгаа нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би 10 сая цомог борлуулсан гэтэл Маттыг алдсан. 30 сая цомог борлуултал Люкийг алдсан. Би кино хийлээ. Гэтэл Тэйлорыг алдлаа. Миний зүрх гурван удаа ижил шалтгаанаар шаналж байна” гэжээ.

 

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)