Америкийн мисс тодорлоо

 

АНУ-ын хойд Дакота мужийн мисс Кара Манд улсаа төлөөлж дэлхийн мисст өрсөлдөхөөр болжээ. Хойд Дакота мужаас анх удаа Америкийн мисс тодорч буй нь энэ. Шинэ мисс 23 настай бөгөөд Нотр-Дамын их сургуульд хуулийн ангид суралцдаг байна. Америкийн мисст түрүүлснээр тэрбээр 50 мянган ам.долларын тэтгэлэг хүртэх юм. Тэрбээр авьяас үзүүлбэрийн үеэр Майкл Жексоны “The Way You Make Me Feel” дуун дээр жазз бүжиг бүжиглэсэн нь олны таашаалд ихэд нийцсэн байна. Өнгөрсөн оны Америкийн мисс Арканзас мужаас тодорч байжээ.

 

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)