Т.Гантөмөр: Олон жилийн насжилттай дулааны шугамд гэмтэл гарах явдал өвөл ч тохиолддог

 

Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.ГАНТӨМӨРТЭЙ ярилцлаа.

 

-Хүйтний улирал хаяанд ирж, өвлийг өнтэй давахын тулд улс орон даяар өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхэлсэн. Монгол Улсын хүн амын дийлэнх нь оршин суудаг нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хэдэн хувьтай байна вэ?

 

-Энэ жилийн өвөл­ жилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1231 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна. Задалж үзвэл, цахилгаан дулааны II, III, IV болон Амгалан станцын хувьд өвлийн бэлтгэл 80-аад хувьтай байгаа. Эдгээр станц 11-22 хоногийн нүүрсний нөөцтэй. Улаанбаатар хо­ тын инженер хангамжийн найман байгууллагын өвөл­ жилтийн бэлтгэл энэ са­ рын 6-ны байдлаар 84 хувьтай байна. Нийслэлийн есөн дүүргийн хувьд 74-87 хувийн биелэлттэй. Товч­ хондоо, Улаанбаатар хотын хэмжээнд цахилгааны эх үүсвэр, инженерийн хан­ гамжийн байгууллага, ний­ тийн аж ахуйн чиглэлийн орон сууц, ус суваг зэрэг байгууллага өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна.

 

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг гүйцэтгэх явцад хүндрэлтэй асуудал юу байв?

 

-Хүндрэлтэй асуудал бий. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ба­ рилгын дээврийн засвар, инженерийн шугам сүлжээ, сантехникийн шугам гэх мэт дулаан авах энэ цаг үед хүндрэл үүсэх асуудал байна. Учир нь, олон жилийн насжилттай холбоотой шу­ гам хоолой муудаж байна. Тиймээс нийслэлийн За­ саг даргын нөөцөөс 581.1 сая төгрөг гаргаж Баянгол, Сонгинохайрхан, ХанУул, Баянзүрх, Багахан­ гай, Налайх дүүргийн 13 сургууль, цэцэрлэгийн зас­ варын ажлыг өнгөрсөн са­ рын 28-нд эхлүүлсэн.

 

-Хоёр хоногийн дараа нэгдсэн журмаар халаалт өгнө. Тэгэхээр эдгээр сургууль, цэцэрлэг халаалтаа авч чадах уу?

 

-Өнөөдрийн байдлаар энэ ажил 47 хувьтай, шуур­ хай гүйцэтгэж байна. Энэ ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийн тулд уг нь нэлээд хугацаа шаардлагатай. Гэхдээ сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл, хичээ­ лийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгийг шуурхай бай­ гуулсны үндсэнд гүйцэтгэл эрчимтэй явж байна. Тиймээс энэ сарын 15-нд дээрх сур­ гуулиуд халаалтаа бүрэн авна. Сургууль, цэцэрлэг, байгуул­ лагын халаалтыг хугацаанд нь бүрэн өгнө.

 

-Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нам даралтын зуухаар халаалтаа шийдсэн сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн шугамд холбох ажлын явц ямар байна вэ?

 

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хөрөнгөөс 515 сая төгрөг гаргаж, долоон сургуулийн нам даралтын зуухыг төвлөрсөн дулаанд холбохоор ажиллаж байна. Төвлөрсөн шугамд холбохын тулд инженерийн шугам сүлжээг нэмэлт байдлаар хийнэ. Ажлын биелэлт энэ сарын 10-ны байдлаар 40- өөд хувьтай байна. Сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа.

 

-Өвлийн бэлтгэл хангах хүрээнд юун түрүүнд хийх ажил бол дулаан хангамж. Энэ чиглэлийн засвар, шинэчлэлийг хэрхэн гүйцэтгэсэн бэ?

 

-Улаанбаатар хотын орон сууц, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн дулаан хангамж анхаарлын төвд байна. Өнгөрсөн хавар, зун дулааны шугамын их засвар, шинэчлэлийн хүрээнд 12 зогсолт хийсэн. Эдгээрийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, дулаан өгөхөд асуудал үүсэхгүй болсон.

 

-Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор гэр хорооллын айл өрхийг тарифт тоолуурт хамруулж байгаа юм билээ. Энэ жил хэчнээн айлыг хамруулахаар төлөвлөсөн бэ?

 

-Монгол Улсын Засгийн газраас энэ онд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн. Үүнд нийтдээ 147 мянга 353 айл өрхөд цахилгаан тоолуур тавих шаардлагатай байгаа. Үүнээс 114 мянга 514 айлд цахилгаан тоолуур тавьж хөнгөлөлтөд хамруулсан. Ингэснээр борлуулсан эрчим хүчний хэрэглээ өмнөх үеийнхээс 17.5 хувиар өссөн. Энэ жил агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 20 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн хөнгөлөлтөд хамруулж, хүрээ хязгаарыг тэлсэнтэй холбоотой хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр 2017-2018 онд 130 гаруй мянган айл өрхийг шөнийн тарифт тоолуурт холбох нөхцөлийг бүрдүүллээ.

 

-Цас их орсон үед хэрэглэх давс, бодис хангалттай нөөцөлж чадсан уу. Өнгөрсөн жил бага зэрэг асуудал үүссэн тал бий?

 

-Өнгөрсөн жил Улаанбаатар нэгтгэл гэдэг том байгууллага гурав салж, бүтэц зохион байгуулалт хийснээр өвөлжилтийн бэлтгэл хангахад бага зэрэг цаг алдсан. Тиймээс бид энэ чиглэлд илүү анхааралтай ажиллаж байна. Өнгөрсөн өвлийн нөөцөөс 1300 тонн давс, 751 тонн тусгай зориулалтын бодис үлдсэн. Гэхдээ энэ жил цас их орох төлөвтэй учраас байгаа нөөц маань нийслэлд хангалттай хэмжээнд хүрэлцэхгүй. Тиймээс 500 сая төгрөг төсөвлөж, 1500 тонн давс, 900 тонн тусгай зориулалтын бодис авч, Хот тохижилтын газарт нөөцөлсөн. Үүнийг цас их орсон үед дүүргүүдэд хуваарилна.

 

-Ерөнхийдөө нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил дуусч байгаа юм байна гэж ойлголоо?

 

-Биднээс хамаарахгүйгээр өвөл хүндэрч болзошгүй зүйл бий. Ялангуяа Энхтайваны өргөн чөлөө, Толгойтын Таван шараас X хороолол хүртэлх 13.7 км урттай наймын А магистралын шугам асуудалтай байна. Үүнийг өнгөрсөн онд улсын төсвөөр засварлаж, шинэчлэх гээд чадаагүй. Тухайн шугамыг хөрсөнд булсан учраас гадна талаасаа хөрсний чийгт ихээхэн зэвэрч, шугамны хана нимгэрч, даралт даахгүй болсон нь гэмтэл гарах шалтгаан болж байна. Өнгөрсөн долоодугаар сард Х хорооллын наймын А магистрал шугамд гурван хэсэгт гэмтэл гарсан. Тухай бүрт нь цаг алдалгүй зассан. Ирэх өвөл гэмтэл гарахгүй гэсэн баталгаа алга. Мөн Их тойруу, Яармагийн гүүр орчмыг дэд станцад залгах асуудлыг гурав, дөрвөн жил ярьж байна.

 

-Өвөл хүндэрч болзошгүй эдгээр шугам сүлжээг засч, шинэчлэх боломж байхгүй юм уу?

 

-Хамгийн гол нь Яармаг буюу Богдхан уул орчмын шугамын трасс хэсэгт олон айл оршин суудаг. Тэдгээр айлыг нүүлгэн шилжүүлж, чөлөөлөх асуудал хүндрэлтэй байна. Энэ асуудлыг олон жил он дамжин ярьж байна. Мөн Дүнжингаравын 12Б магистриал шугамыг өргөтгөнө. Ингэснээр Их тэнгэр цогцолбор зэрэг Маршалын гүүрний цаана байрлах айл өрхийг дулаанаар хангана. Өнгөрсөн онд энэ ажил иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, зогссон. Дүнжингаравын 105-108 дугаар байрны дундуур тавьсан хос 400-гийн шугамыг өргөтгөхгүйгээр зураг төсөлд нь өөрчлөлт оруулж, энэ жил гүйцэтгэхээр иргэдтэй тохирсон. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар зогссон. Тиймээс захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч болон бусад холбоотой байгууллагын удирдлагатай уулзаж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

 

-Автозам шинээр тавьж, засварласны дараа шугам сүлжээнд доголдол гарснаар эргээд автозам, ногоон байгууламжаа сүйтгэдэг тал бий. Энэ хоёр ажлыг уялдуулах нөхцөл боломж хэр байдаг юм бол?

 

-Нэг хэсэг нь тохижуулдаг ч нөгөө нь эвддэг. Энэ асуудал засрахгүй байна. Нийслэлийн төсвөөр Баянгол дүүргийн Х хорооллын 800 гаруй метр урттай туслах автозамыг гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам, амралтын талбай зэрэгтэй нь иж бүрэн тавьсан. Гэтэл ногоон байгууламжийн хэсгээр тавьсан 8А шугамыг улсын төсвийн хөрөнгөөр засаагүй учраас яах аргагүй гэмтэл гарсан. Үүнтэй адил Баянзүрх дүүргийн зүүн дөрвөн замын дулааныг шугамыг өргөтгөж байна. Тиймээс урсгал болон их засвар, тохижилтын үед хийх график төлөвлөгөөг дулаан, цахилгаан хариуцсан байгууллагатай хамтарч баталж байна. Харамсалтай нь, газар доорх инженерийн шугам олон жилийн насжилттай байдаг. Үүнд улсаас мөнгө төсөвлөж, засвар үйлчилгээ хийж шинэчлээгүй л бол гэмтэл гарсан үед хэсэгчилсэн байдлаар засвар хийхээс аргагүй. Үүний цаана иргэдийн эрх ашиг бий. Оршин суугчдыг дулаанаар хангах үүрэгтэй учраас яалт ч үгүй л ийм байдал үүсдэг. Өвөл гэнэт гэмтэл гардаг. Гэтэл хариуцсан ажлын хэсэгт мэдэгдэхгүйгээр арга хэмжээ авдаг. Хавар тохижилт хийлгэе гэхээр нөхөн төлбөрийн мөнгөгүй гээд хийдэггүй. Тиймээс дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийхээр төлөвлөж байвал ногоон байгууламж зэргийн төлбөрийг төсөвт нь зайлшгүй суулгах ёстой. Энэ жил 8475 ам метр талбайд нөхөөс хийнэ. Үүнийг энэ долоо хоногт багтааж дуусгана.

 

-Төв цэвэрлэх байгууламж энэ өвлийг давж чадах нь уу?

 

-Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн онд 8.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүгээр 25 төрлийн ажлыг гүйцэтгэхээс 23- ыг нь бүрэн дуусгасан. Үлдсэнийг нь он дамжин хийнэ. Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах биш, зарим техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, олон жилийн өмнө бий болсон лагийг хатааж, дахин ашиглах чиглэлд хөрөнгийг зарцуулж байна. -Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил юу болсон бэ? -УИХ, Засгийн газрын төвшинд бий. Мянганы сорилын сангийн 200 гаруй сая ам.долларын санхүүжилтээр Төв цэвэрлэх байгууламжийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, бохир усыг дахин цэвэршүүлж цахилгаан станцад хэрэглэх чиглэлд хоёр дахь компактын гэрээ хэлэлцээр хийж байна.

 

-Нийслэлийн иргэдийн тав тухтай байдлыг хангах чиглэлд цаашид ямар бодлогоор ажиллахаар төлөвлөж байна вэ?

 

-Аливаа асуудлыг бодлогын төвшинд авч үзэх нь зүйтэй. Өвөл болохоор л бүх байгууллагын удирдлага энд тэнд, тийм шугам сүлжээ гэмтэл гарлаа, ашиглах боломжгүй гэж мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан. Тэрийг энийг засч, шинэчилж өгнө үү гэсэн асуудал ярьдаг. Ийм асуудал үүсгэхгүйн тулд хотын нийтийн аж ахуйн хамаарал бүхий бүх байгууллагын удирдлагатай уулзаж, ирэх оны улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтад тусгах ажлыг эрэмбэлсэн. Бодлого төлөвлөлтгүй байснаар ямар нэгэн шугам сүлжээнд гэмтэл гарсан үед аргацаасан байдлаар засварлаж байж. Мөн орон сууц нийтийн аж ахуйн байгууллагын төр хувийн хэвшлийн оролцоог өндөр төвшинд тавих ёстой. Орон сууцны дулаан, цахилгаан, усан хангамж тулгамдсан асуудал. Тиймээс жил бүр урсгал болон их засвар хийж, хэрэглэгчийн халуун, хүйтэн усыг олон хоногоор тасддаг. Энэ байдлыг зогсоох, хэрэглэгчийн хэрэглээний халуун усаар таслахгүй байх зорилго дэвшүүлсэн. Өмнө нь 20 хоногийн хугацаанд дулааны засвар хийдэг байсан бол энэ жил бид 3-7 хоногт гүйцэтгэсэн нь том үр дүн болж байна.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

Сэтгэгдэл (3)

  • AXMAD GISHUUN (59.153.115.130)

    2017-10-01

    TOMOR ZAMIIN DAGUU BAS SXD T TARISAN MODNUUD CHIN XEDEN XUWIIN URGALTTAI BGAAG SAIN XARAARAI! TANII MERGEJILTNUUDIIN SONGON SHALGARUULSAN KOMPANIUD XIIJ GUITCETGESEN GESEN SHU! MERGEJILTNUUD CHIN OORIINXOO OORSDIINXOO ERX ASHGIIN TOLOO L BDAG BOLOLTOI. KOMPANIUDAD.AUDIT ORUULJ SHALGUULAX XEREGTEI. TORIIN ALBANII BUGLAA BOLSON AWILGIIN UDAAN JILIIN ZUZAAN TURSHLAGATAI AJLIIN SHAARDLAGA TAWIJ CHADAXAA BOLISON ZARIM NEG XUNIIG SOLIX SHAARDLAGATAI MET SANAGDANA. .IIM BDLAAS BOLJ NAMIIN NER XUND UNAAD BGAA YM.CHADWARLAG ZALUUS DUUREN BNA.MORIIN XOTOLBOROO SANATCGAAY

  • (202.9.43.20)

    2017-09-13

    Ажилласан.

  • (202.9.43.20)

    2017-09-13

    Т.Гантөмөр минь ээ, үүнээс хойш олон жилийн насжилттай гэж битгий хэлээрэй. Тэр чинь хүн биш. Олон жил ажиллсан дулааны шугамд гэж хэлж байгаарай. Монгол хэлээ мэднэ биз дээ.