Дуучин Нара “21000” шоунд оролцож байна

 

Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгийн нэг болох 25 дугаар суваг телевизийн “21000” реалити шоуны шинэ дугаар үзэгчдэд хүрч эхэллээ. Энэ удаад дуучин Нара, “Эмоци” продакшны жүжигчин Д.Түвшинтөр нар оролцож байна. Энэхүү шоу нь улиралд нэг удаа гардаг бөгөөд өмнөх дугааруудад дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа, жүжигчин Батаа, Гэрэлээ, трансжендэр Солонго, Цэцэг зэрэг олны танил хүмүүс оролцсон билээ. Даваагаас баасан гарагуудад 21:30 цагт гарах тус нэвтрүүлгээс Төөтөө, Нара хоёр 21 мянган төгрөгөөр 10 хоног хэрхэн амьдарч, хэн нь ялахыг та бүхэн сонирхон үзээрэй. Энэ дашрамд, 25 дугаар суваг телевизийн хамт олон “21 мянга” реалити шоуны дараагийн дугаараа Солонгос улсаас бэлтгэхээр төлөвлөж байгаа аж. Тэд монголчууд дундаас хоёр оролцогч сонгоод Солонгост 21 мянган воноор амьдрах сонирхолтой даалгавар өгөх гэнэ.

 

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин