Томуугийн эсрэг вакциныг гурван дүүргийн эмнэлэгт хийж байна

 

Хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд хийж байна.

 

Вакцины эхний тунг хоёр сартай хүүхдэд, хоёр дахь тунг дөрвөн сартайд, гурав дахь тунг есөн сартайд хийх бөгөөд вакцинд хамрагдсанаар тухайн өвчний 90-ээс дээш хувийн дархлаа тогтох аж. Вакцин нь 4-5 жилийн хугацаанд үйлчилгээ үзүүлэх аж.

 

Цаашлаад 2020 он гэхэд нийслэлийн бүх дүүргийн хүүхдүүдэд хийхээр төлөвлөж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин