Дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүй тодорчээ

 

ОХУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин байсан 30 настай Екатерина Лисина хэмээх бүсгүй дэлхийн хамгийн урт хөлтэйгөөрөө Гиннесийн амжилтын номд багтаж, өчигдөр албан ёсоор батламжаа хүлээн авчээ. Түүний өндөр 205.7 см, харин хөлийн урт нь 133 см юм байна. Тэрбээр загвар өмсдөг бөгөөд дэлхийн хамгийн өндөр загвар өмсөгч болж хоёр дахь удаагаа Гиннесийн амжилтад багтах хүсэлтэй байгаа аж. Дашрамд сонирхуулахад, Екатерина Лисина нь 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртэж байжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)