Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

        

Нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсээс “Цэцэн хуульч” хууль зүйн нөхөрлөлтэй хамтран энэ сарын 15-нд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 15-нд буюу баасан гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын байранд 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин