Ан Сан Су Чи НҮБ-ын чуулганд үг хэлэхээс татгалзжээ

 

Мьянмарын төрийн зөвлөх, Гадаад хэргийн сайд Ан Сан Су Чи НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 72-р чуулганы хуралдаанд оролцож, үг хэлэхээс татгалзсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Энэ сарын 20-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд Мьянмар улсыг төлөөлж Гадаад хэргийн сайд Ан Сан Су Чи болон дэд Ерөнхийлөгч Генри Ван Тхи нар оролцож, үг хэлэх байсан боловч төлөвлөгөө ийнхүү цуцалсан байна. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр тус улсын Ракайн мужид болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас 400 гаруй хүн амь үрэгдсэн болон бүс нутагт оршин суугаа 350 мянга гаруй Рохинжа үндэстэн гэр орноо орхин хөрш Бангладеш руу дүрвэж буйд ард иргэд нь Засгийн газартаа шүүмжлэлтэй хандаж буй юм. Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чи нь бүс нутагт болж буй үйл явдлын талаар хуурамч зурагт хуудас тарааж, худал мэдээллийг дэлхий нийтэд цацаж байгаад харамсч буйгаа илэрхийлж байсан юм. Мөн тэрбээр уг мөргөлдөөнийг алан хядагчид үндэстэн хооронд үймээн дэгдээх зорилгоор хийж буй санаатай үйлдэл гэж үзэж буйгаа уламжилсан аж.

 

Ж.Батдорж

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)