Өнөөдөр болох зарим үйл явдлууд

 

09.00 цагт Хангарди ордонд НИТХ ээлжит бусаар хуралдаж, Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэнэ.

09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Бог малын мялзан өвчний нөхцөл байдал” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт “Blue sky” зочид буудалд Монгол улсын санхүүгийн зах зээлд тулгамдаж буй асуудлууд, сорилт, боломжийг тодорхойлох "Bloomberg Finance Forum 2017" арга хэмжээ болно.

10.00 цагт Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын танхимд тус дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.40 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх "МахМаркет" компанийн үйл ажиллагаатай танилцана.

11.00 цагт БСШУСЯ-нд "Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган"-ы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Үндэсний аудитын газарт АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад гаргасан санхүүжилтэд хийх эрсдлийн аудитын нээлт болно.

11.00 цагт ГХЯ-нд БНЧУ-ын Элчин сайдын яамнаас визний мэдүүлгийг хүлээн авах цагийн хуваарийн шинэ системийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Ард санхүүгийн нэгдэл”-ээс "Цахим мөнгө: Бид хаашаа явж байна?" хэлэлцүүлэг зохион байгуулна.

12.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэх хэвлэж эхэлсэнтэй талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “UBS” телевизийн уран бүтээлчид “Perfect dance” үндэсний шоу нэвтрүүлгийн талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11.00 цагт "Өргүй монгол" хөдөлгөөнөөс Улс орны өр, зээлийн хүү, валютын ханшын асуудлаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт "Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)