Мьянмараас 220 мянган хүн энэ сард дүрвэжээ

 

Мьянмараас Бангладеш руу чиглэсэн рохингья үндэстний дүрвэгсдийн асуудалд НҮБ-ын салбар байгууллага анхаарал хандуулж байна. Женев дэх НҮБ- ын Төв байранд өнгөрсөн мягмар гарагт болсон нэгдсэн хэвлэлийн бага хурлын үеэр, Олон улсын дүрвэгсдийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч “Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 370 мянган рохингья дүрвэгч Мьянмарын хилээр Бангладеш руу гарсан байна” гэжээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас Бангладеш улсад суугаа төлөөлөгчийн мэдээлснээр, энэ сарын 4-10-нд 220 мянга гаруй дүрвэгч Бангладеш улсад хууль бусаар цагаачилсны 60 хувь нь хүүхэд байв. Үүнээс гадна, дүрвэгсдийн 120 гаруй мянга нь нялх хүүхэд тул тэдний аюулгүй байдалд албаны хүмүүс сэтгэл зовниж буйгаа илэрхийллээ. НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч “Тус байгууллага Бангладешт төвлөрч буй дүрвэгсдэд эхний ээлжийн тусламжийн барааг мөн өдөр агаараар тээвэрлэн хүргэсэн. Хоёр дахь ээлжийн 1700 майхныг мөн өдрийн орой тээвэрлэн хүргэх болно” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)