Д.Трамп Бээжинд айлчилна

 

Цагаан ордны тэргүүн Д.Трамп энэ онд Бээжинд айлчлахаар болсон талаар Хятадын Гадаад харицааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан өнгөрсөн лхагва гарагт мэдэгдлээ. Тэрбээр “Вашингтон хотод БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жиечи АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзсан билээ. Энэ үеэр Вашингтоны тал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Си Жиньпин даргын урилгаар энэ онд багтаан Хятад улсад төрийн айлчлал хийх болно гэдгийг тэмдэглэсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сард Хятад улсад айлчилна” хэмээн мэдэгджээ. Гэн Шуан хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулсн байна. Тухайлбал, Хятад улс Вашингтоны талтай хамтран Дональд Трампын айлчлалыг үр дүнтэй болгох бэлтгэлийг хангах ажээ. Талууд энэ айлчлалыг үр дүнтэй болно гэдэгт итгэж байгаа бөгөөд хоёр орны хооронд үүссэн үл ойлголцлыг шийдвэрлэх уулзалт болно хэмээн найдаж байна. Түүнчлэн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан Рекс Тиллерсоны Хятад улстай харилцаагаа эрчимжүүлэхэд бэлэн хэмээснийг иш татсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадад хийх айлчлал хоёр улсын төдийгүй бусад орны анхаарлын төвд байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүний ярилцах сэдвийн талаар Хятадын Гадаад харилцааны яамнаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)