Д.Трампыг эсэргүүцэгчид Вашингтонд жагсав

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцэгчид Вашингтон хотын төвд өнгөрсөн бямба гарагт жагсчээ. Хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, жагсаалд 3000 гаруй хүн оролцсон байна. Төрийн тэргүүнийхээ үйл хэрэгт сэтгэл дундуур явдаг иргэд Жорж Вашингтоны хөшөөний өмнө цугларч, Д.Тармпын засаг захиргаа АНУ-ын хөгжлийг боомилж байна гэж мэдэгджээ. Жагсаал зохион байгуулагчид "Америкчуудын дийлэнх нь Дональд Трампын бодлогыг дэмждэггүй" хэмээн Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан байна. Жагсагчид “Трампыг огцруулъя”, “Трамп бол миний Ерөнхийлөгч биш”, “Үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэж байна” зэрэг уриа лоозон барьсан байжээ. Эсэргүүцлийн жагсаал хуулийн хүрээнд явагдсан гэж хотын захиргаанаас мэдээлсэн юм. Мөн өдөр Дональд Трампыг дэмжигчид Вашингтоны төв гудамж,цэцэрлэгт хүрээлэнд тайван жагсаал зохион байгуулсан ба 1000 орчим хүн цуглажээ. Тэд Цагаан ордны одоогийн тэргүүнийг жинхэнэ америкчуудын эв нэгдэл, эх оронч үзлийн бэлгэ тэмдэг хэмээсэн байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)