АНУ “Касперский”-д хориг тавьжээ

 

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамнаас Оросын программ хангамжийн “Касперскийн лаборатори” компанийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглосон тогтоолыг танилцууллаа. Ингэснээр АНУ-ын Засгийн газар, төрийн албан байгууллагууд “Касперскийн лаборатори”-аас гаргасан программыг хэрэглэхгүй юм байна. Тус компани нь ОХУ- ын Засгийн газар, Тагнуулын байгууллагатай холбоотой байж магадгүй тул ийм шийдвэр гаргасан гэж АНУ-ын тал тайлбарлажээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны орлон гүйцэтгэгч сайдын баталсан захирамжид “АНУ-ын эх суравлжуудын мэдээ мэдээллийг үндэслэн Оросын программ хангамжийн “Касперский” компанийг ОХУ-ын Засгийн газар, тагнуулын албатай холбоотой гэж таамагласан. Эх сурвалжаас ирүүлсэн баримт материалтай танилцаад АНУ-ын Засгийн газар түгшиж эхэлсэн. ОХУ- ын Засгийн газар тус компаниар дамжуулан АНУ-ын төрийн албан байгууллагуудын мэдээ мэдээллийг авч, интернэт сүлжээнд халдаж болзошгүй” хэмээн заажээ. “Вашингтон пост” сонины өчигдрийн дугаарт “Касперскийн лаборатори” компанийн үйл ажиллагаанд Оросын Засгийн газар дарамт үзүүлж байж болзошгүй хэмээн бичжээ. Тус компанийн бүтээгдэхүүн, программыг АНУ-ын зах зээлээс шахахаас гадна Канадад үйл ажиллагааг нь зогсоожээ. Харин АНУ-ын конгрессоос “Касперскийн лаборатори” компанийн бүтээгдэхүүнд Вашингтоны эсрэг ашиглаж болохуйц шударга бус арга хэрэгсэл агуулж байна гэж өнгөрсөн долоодугаар сард мэдэгдсэн билээ. Тухайн үед “Касперскийн лаборатори”-ийн удирдлагууд уг мэдээллийг эсэргүүцэж, бүтээгдэхүүнийхээ суурь кодыг шалгуулах хүсэлт тавьж байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)