Зүүн бүсийн Mонголбанкны удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа

 

Зүүн бүсийн Монголбанкны удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 10-ны хооронд зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Аюуш үг хэлж, ТГ, ССГ,  ХШГ, ОНБМТ, НУСЗЗГ-ын төлөөллүүд   “Төв банкны тухай хууль”, “Банкны тухай хууль”, “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын нэмэлт, өөрчлөлт, “Монгол алт” аяны явц зэрэг сэдвүүдээр лекц сургалт хийв. Түүнчлэн Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Төв банк юу хийдэг вэ?”, “Санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх нь”, сэтгүүлчдэд “Төв банкны олон нийттэй харьцах харьцаа” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. Зөвлөгөөний нээлтэд Сүхбаатар аймгийн засаг дарга, засаг даргын орлогч, аймгийн төрийн сангийн дарга болон арилжааны банкуудын захирлууд, ажилтнууд хүрэлцэн ирсэн. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймаг дахь Монголбанкны салбарын захирлууд салбарынхаа үйл ажиллагааны талаарх танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгарч буй асуудал болон саналаа илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Аюуш, ТГ-ын захирал А.Энхжин, ССГ-ын захирал Д.Ган-Очир нар аймгийн засаг дарга  З.Энхтөртэй уулзалт хийж санал бодлоо солилцов.

Сүхбаатар аймаг дахь Хаан, Хас, Төрийн банкны салбар тооцооны төв, Төв аймгийн Баяндэлгэр суманд байрлах Хаан болон Төрийн банкны тооцооны төв, Хэнтий аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцаж удирдлагуудтай уулзлаа.

Зөвлөгөөнд оролцогчид Зүүн бүсийн зөвлөгөөнийг амжилттай болсныг онцлоод, цаашид энэхүү үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)