НҮБ Кубад 5.7 сая ам.долларын тусламж олгоно

 

“Ирма” хар салхинд өртсөн Кубын иргэдэд 5.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлэхээр болсноо НҮБ-ын Хүнсний төлөвлөгөөний газрын гүйцэтгэх захирал Дэвид Бисли мэдэгдсэн байна. Дэвид Бисли энэ сарын 17-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Хар салхи дайран өнгөрсөн Гаванагийн баруун өмнөд дүүргийн нөхцөл байдалтай НҮБ- ын ажилтнууд танилцсан. Кубын Засгийн газар гамшгийн дараах сэргээн босголтод анхаарал хандуулан ажиллаж байна. НҮБ-ын Хүнсний төлөвлөгөөний газраас гамшигт өртсөн Кубын иргэдийг хүнсний аюулгүй бүтээгдэхүүнээр хангах болно” гэв. “Ирма” хар салхи Кубын төв, баруун нутгийг дайрсны улмаас арав гаруй хүн амь насаа алдаж, байшин, барилга олноор нурж цахилгаан болон эрчим хүч харилцаа холбоо тасалджээ. Орон гэргүй болсон олон сая иргэнийг түр орогнох байранд шилжүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)