Усанд осолдсон хоёр иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна

 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн 33 настай эрэгтэй С Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон тухай  дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 36 иргэн долоон морь, таван мотоцикльтой, нийт 49 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн  гуравдугаар хорооны харьяат иргэн 32 настай эрэгтэй М загасчилж яваад “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 09.16-ны өдрийн 16:16 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын хоёр алба хаагч, ар гэрийн таван иргэн, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар усаар 53 км, явганаар 65 км эрэн хайж гүний шумбалтыг хоёр удаа хийсэн ч олдоогүй, эрлийн ажил үргэлжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)