“Mercedes”-ийн шинэ загварыг танилцуулав

 

Герман улсаас жил бүр зохион байгуулдаг Франкфуртын авто шоуны үеэр “Mercedes-Benz” компани “AMG Project ONE” хайпер автомашиныг олон нийтэд танилцууллаа. “Хоёр суудалдтай супер автомашин” хэмээн шинжээчид үнэлж буй уг машин нь уралдааны замын Formula 1 хайбрид технологийг энгийн зам руу шилжүүлэн авчирч буйгаараа онцлог болжээ. Өөрөөр хэлбэл, энэ загварыг худалдан авсан хүн F1 уралдааны автомашиныг бүрэн эрхтэйгээр өдөр тутамдаа жолоодно гэсэн үг. Уг автомашин 1.6 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүртэй бөгөөд бензин болон цахилгаан эрчим хүчээр хослон ажиллах боломжтой 1000 гаруй морины хүчин чадалтай мотортой гэнэ. Автомашиныг 2.5 сая фунтээр худалдаанд гаргах юм байна.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)