Түрүү булчирхай өвчлөмтгий байрлалд оршдог

Түрүү булчирхай бол эрэгтэй хүний нөхөн үржихүйн гол эрхтэн. Төмсөгнөөс эр бэлгийн эс үүсээд түрүү булчирхайд хадгалагдаж байдаг. Хэрэгтэй үед тэнд хадгалагдсан эр бэлгийн эс шээсний сүвээр цацагддаг. Ийм учраас түрүү булчирхай анатомын хувьд маш их өвчлөмтгий байдалд оршдог. Давсагны гарах хэлбэр дээр шээсний сүвийг наймын тоо шиг ороож түрүү булчирхай байрлана. Гэтэл ханиад хүрэх, хатгаа авах, бөөр өвдөх зэрэгт шээсээр бактер ялгарна. Энэ бүхэнд түрүү булчирхай үрэвсэнэ. Нэгдүгээрт, бэлгийн замын өвчин, мөн үрэвсэлт болон бактерийн гаралтай өвчнөөс үүснэ. Хоёрдугаарт, сэтгэл санааны болоод хөгшрөлтөөс хамаарч түрүү булчирхай томорно. Ингээд томроод ирэхээр шөнө шээгээд эхэлнэ. Шээс тасалдаж гарах, дүлж шээх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тийм болохоор түрүү булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн өмнө хэлсэн шинж тэмдэг илэрвэл даруй эмчлүүлэх хэрэгтэй. Жаахан архи уухад л шээс нь хаагдаж давсгаа цоолуулаад, гуурс, зүүгээд явж байгаа хүн олон байна. Ийм байдалд хүрэхгүйн тулд ганцхан түрүү булчирхай ч биш ер нь ямар ч өвчнийг эрт оношлуулаад эмчлүүлчихвэл ямар нэгэн зовлон зүдгүүрт хүрэхгүй. Бэлгийн замын өвчнөөс болсон байна уу, хөгшрөлтөөс хамааралтай өвдөж үү гэдгийг оношлосны үндсэн дээр эм болон тариагаар эмчлэх аргаа сонгож үйлчилдэг. Манайд түрүү булчирхайн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж болон эм тариа бий. Эрчүүдийг залуу, дунд, ахмад насанд нь түрүү булчирхайг эмчилдэг арга тус тусдаа байдаг. 90 насанд нь ч эмчилж болно. 90-ээс дээш насанд эмчилж болдоггүй. Бэлэг эрхтний хөвчрөлтийн алдагдалд уудаг дэлхийн шилдэг эм “Гарьдманлай” эмнэлэгт бий. Тухайн хүн сахартай юу, даралттай байна уу, зүрх нь ямар байна гэдгийг үзэж байж тусгай жороор уг эмийг олгодог. Эрэгтэйчүүдийн ЭХО, төмсөг, түрүү булчирхай, давсагны үзлэг хийхэд 15 мянга төгрөг. Хэвтэж эмчлүүлэхэд даатгалтай хүмүүс хоногийн 60 мянга, даатгалгүй бол хоногийн 80-85 мянган төгрөгийн үнэтэй. Гандантэгчэнлин хийдээс уруудаад ертөнцийн зүгээр замын зүүн талд байх тус эмнэлгийг зорин очсоноор та өвчин эмгэгээсээ бүрэн ангижрах боломжтой.

 

ПРОФЕССОР З.ЦЭВЭГМИД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)