"Хавдрын эсрэг үндэсний аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ

 

Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНТ-ээс хамтран хавдарын өвчлөлийг эрт илрүүлж иргэдийн амь насыг аврах зорилгоор жил дараалан явуулж ирсэн хавдарын эсрэг үндэсний аяны нээлт 9 сарын 17 нд Баянхонгор аймагт боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар,  ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар, ХӨСҮТ-ийн нэгдсэн баг, аймгийн удирдлага, иргэд олон нийт, аяныг санхүүжүүлэгч ХААН банкны хамт олон оролцлоо. Хавдарын эсрэг аяныг зохион байгуулагчид хавдарын үзлэг, оношлогоо, сургалтыг үнэ төлбөргүй 3 хоногийн турш Баянхонгор аймагт явуулах юм. Энэ зууны хар тахал гэгдэх хавдарын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Аяныг өрнүүлж буй 7 жилийн хугацаанд 60,000 км явж, 100,000 иргэнд хавдрын үзлэг оношлогоо сургалтыг үнэгүй хийсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)