Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн тов гарчээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2018 оны гуравдугаар сарын 18-нд явуулахаар болсон тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн даваа гарагт мэдээллээ. Оросын нийгмийн хүрээлэнгээс явуулсан санал асуулгаар одоогийн Ерөнхийлөгч В.Путинийг улиран сонгохыг Оросын ард түмэн хүсч байгаа аж. Ерөнхийлөгч Владимир Путин сонгуульд өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаарх сэтгүүлчийн асуултад “бодож байж шийднэ” гэж хариулсан юм. Тэрбээр 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болсон ба 2004 онд улиран сонгогдсон билээ. ОХУ-ын Үндсэн хуульд “Ерөнхийлөгчөөр хоёроос дээш сонгогдож болохгүй” гэсэн заалттай учраас В.Путин 2008 оны сонгуульд өрсөлдөөгүй. Тэрбээр Оросын Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил байсныг зургаан жил болгон сунгасан юм. Владимир Путин 2012 оны сонгуулиар ОХУ-ын Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон билээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)