АНУ Украинд 500 сая ам.доллар өгнө

 

Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко АНУ-ын Конгресс тус улсын батлан хамгаалах хүчин болон аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх зорилгоор 500 сая ам.доллар хандивлахаар болсон гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар өөрийн Фейсбүүк хуудаснаа тэмдэглэжээ. Уг мэдээнд дурдсанаар, АНУ-ын Сенатын хороо Үндэсний аюулгүй байдлын 2018 оны хуулийн төслийг баталж энэ хүрээнд Украины батлан хамгаалах салбарыг дэмжих зорилгоор 500 сая ам.доллар гаргахаар төлөвлөж байгаа аж. Мөн Украин улс АНУ-аас хамгаалалтын зэвсэг авахаар болсон. Үүнээс өмнө өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Сенатын хороо Украинд зориулж ирэх оны төсвийн жилд 150 сая ам.доллар гаргахаар мэдээлж байсан бөгөөд Батлан хамгаалахын сайд өөрийн эрх мэдлийн хүрээнд 75 сая ам.доллар зарцуулах эрхтэй ч хэрвээ үүнээс илүү хэмжээний хөрөнгө мөнгө гаргах шаардлагатай бол тус улсын Конгресст илтгэл тавих ёстой ажээ. Ирэх оны санхүүгийн жилд АНУ-ын батлан хамгаалах салбарын зардал 700 тэрбум доллар байхаар төсөвт тусгасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)