“Мария” хар салхи эрчээ авлаа

 

Атлантын далайд үүссэн “Мария” хар салхи Саффирр-Симпсоны шатлалын тавдугаар үе буюу аюулын төвшинд хүрчээ. Энэ тухай Флорида мужийн Майамид төвтэй хар салхины хяналтын төвөөс өчигдөр мэдээлсэн юм. Францын Мартиник арлын хойд хэсгийг дайран өнгөрөхдөө шуурга цагт 70 километрийн хурдтай байжээ. Хяналтын төвийн мэдээлснээр, хар салхи 59- 71 километр цагийн хурдтай хойд зүгийг чиглэсэн аж. “Мария” хар салхи Их Британийн Сент-Люси арал, АНУ-ын Виржиния, Мартиник, Гваделуп, Антигуа ба Барбуда зэрэг аралд ойртсон бөгөөд Карибын эргийн хамгаалалтын албанаас оршин суугчдад анхаарууллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хар салхинд өртөх эрсдэлтэй арлуудад онц байдал зарлаж, холбооны тусламж үзүүлэхийг өнгөрсөн баасан гарагт үүрэг болгожээ. Мөн Флорида мужийн амбан захирагч Билл Нельсон оршин суугчдад хандан анхааруулга гаргасан юм. Цаг уурчдын таамаглаж буйгаар “Мария” хар салхи “Харви” шуурганаас илүү хохирол учруулах магадлалтай юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)